Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Коосэн” загварын сургуулиудыг нэмж байгуулах боломжийн талаар хэлэлцлээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ 7 хонгот Япон улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Танигүчи Исаотай уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Коосэн” загварын сургуулиудыг нэмж байгуулах боломжийн талаар хэлэлцлээ
“Коосэн” загварын сургуулиудыг нэмж байгуулах боломжийн талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ 7 хонгот Япон улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Танигүчи Исаотай уулзав. Салбарын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй “Коосен” хөтөлбөрийг үргэлжлүүлэн цаашид Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон Өмнөговь аймагт загварын коллеж нэмж байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ үеэр хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдаж байгааг Японы Коосэн нийгэмлэгийн удирдлагууд онцолж байлаа.

Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилготой уг Төсөлд 200 оюутныг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 25 оюутан төгсөж, Япон улсад 88, Коосэн сургуульд 27, бэлтгэл хөтөлбөрийн 1-2 дугаар дамжаанд 45 оюутан суралцаж байна.

Монгол оюутнуудыг 3 дугаар курсээс нь Япон Улсын Коосэн сургуульд шилжүүлэн суралцуулахын тулд ШУТИС-д 1.5 жилийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хоёр улирал хичээллэсний дараа оюутнууд механик, цахилгаан, электроник, мэдээллийн систем, хүрээлэн буй орчин, барилга, архитектур мэргэжлээс сонгон суралцдаг байна.

Хуваалцах