Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Korea District Heating" корпорацийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БНСУ-ын төрийн өмчит дулаан хангамжийн томоохон компани болох "Korea District Heating Corporation" олон улсын бизнесийн багийн ахлагч Август Кимийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Korea District Heating" корпорацийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
"Korea District Heating" корпорацийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БНСУ-ын төрийн өмчит дулаан хангамжийн томоохон компани болох "Korea District Heating Corporation" олон улсын бизнесийн багийн ахлагч Август Кимийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нисэх, Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд инженерийн дэд бүтэц тэр дундаа дулаан хангамжийн асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллахаар болов. БНСУ-д дулаан хангамжийн 23 байгууллага байдаг бөгөөд эдгээр байгууллага нь нийтдээ 2.5 сая өрхийг дулаанаар хангадаг бол тус корпораци үүний 1,5 сая өрхийг дангаараа хангадаг төрийн өмчит томоохон байгууллага юм. Тус корпораци нь Улаанбаатар хот болон Азийн Хөгжлийн Банктай хамтран Баянхошуу, Сэлбэ зэрэг газруудад инженерийн дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах