"Ковид-19" халдварын тоо 4-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 140 боллоо
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.17/ ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.17/ ээлжит мэдээлэл хийлээ.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын лабораториор батлагдсан нийт тохиолдол 140 боллоо.
- 2020.05.17-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 87 шинжилгээ /PCR/ хийсэн байна.
- Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 22 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-ийн 2 лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 нь халдвар илрээгүй бол, нийт 4 хүн "Ковид-19" халдвартай болох нь батлагджээ.
Тухайн тохиолдлууд нь:
- ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан ОХУ-ын Цэргийн сургуулийн 1 оюутан,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн,
- Орхон аймагт тусгаарлагдсан 2 хүн байна.
- Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 19-20 насны 2 оюутан, 53 настай нэг эмэгтэй эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн байна.
- Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 4471 хүнд тандалт, судалгаа хийхэд халдвар илрээгүй байна.
- Нийт батлагдсан 140 тохиолдлын 24 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 116 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал хүндэвтэр 21, дунд зэрэг 91, хөнгөн 1 хүн байгаа аж.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1747 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.


















