Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзав
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Аль-фадлитай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон Кувейт Улсаас үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгийг онцлон тэмдэглээд төлб
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Аль-фадлитай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон Кувейт Улсаас үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгийг онцлон тэмдэглээд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг өмнө хүргүүлснээ дурдан ярилцлаа.

Сайд Х.Баделхан Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны иж бүрэн хорооллын барилгыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх хүсэлтийг айлын талд тавьж, ярилцав.
Элчин сайд Халид Яатийм Аль-фадли уг төслийг Кувейт Улсын Засгийн газарт уламжилснаа мэдээлж, шийдвэрлэх боломжийн талаар бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа амлав.

Тэрбээр Элчин сайд Халид Яатийм Аль-фадли Кувейт Улсын Элчин сайдын яамны байрыг барих газар олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгөхийг манай талд тавьсныг хүлээн авлаа.


















