Л.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна
Түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Л.Гансүх нарыг шүүх хурал энэ долоо хоногт олны анхаарлын төвд байсаар байна. Түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа юм.
Шүүх хуралд өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын байцаагчаар ажиллаж байсан Ш.Ичинхороо гэх гэрчүүд мэдүүлэг өгсөн юм. Өчигдрийн шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч Х.Идэрээс, мөн улсын яллагчаар ажиллаж байгаа прокуроруудаас бас шинжээчдээс татгалзах хүсэлт тавьсан боловч шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Шүүх хурлын явцын талаар эргэн мэдээлэх болно.


















