Л.Нинжжамц: "Монголын эдийн засгийн чуулган-2018"-аас хэвлэл мэдээллийнхэн бид үр дүн хүлээж байна
"Монголын эдийн засгийн чуулган-2018"-аас гадаад, дотоодын 200 гаруй сэтгүүлч сурвалжлагч мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага бэлтгэж байна.
Мэдээллийн алба

"Монголын эдийн засгийн чуулган-2018"-аас гадаад, дотоодын 200 гаруй сэтгүүлч сурвалжлагч мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага бэлтгэж байна. Үндэсний зургаан суваг шууд дамжуулж, гадаадын хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагынхан ажиллаж байгаа юм. Эдийн засгийн чуулганы хэлэлцэх асуудал, гарах шийдлийг үр дүнд хүргэхэд хэвлэл мэдээллийн салбарынхан гол үүрэг гүйцэтгэж байгааг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хэллээ.
"MNB world" суваг удахгүй үзэгч олонд хүрнэ. Мөн сувгийнхан өнөөдөр 14-15 цагийн хооронд эдийн засгийн чуулганд оролцож байгаа гадаадын зочид, хөрөнгө оруулагчидтай манай улсын эдийн засаг, зах зээл, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар ярилцах юм.


















