Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцээд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд,
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцээд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд томилохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар дэмжигдлээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
- 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
- 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
- 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
- 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
- 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
- 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
- 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
ШАГНАЛ
- 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос


















