Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.Пүрэвсүрэн: Манай улс НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийг тэргүүлнэ

Монгол Улс НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлд дэлхийн 192 орныг тэргүүлж оролцохоор болсныг өнөөдөр Гадаад хэргийн сайд албан ёсоор мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Пүрэвсүрэн: Манай улс НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийг тэргүүлнэ
Л.Пүрэвсүрэн: Манай улс НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийг тэргүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлд дэлхийн 192 орныг тэргүүлж оролцохоор болсныг өнөөдөр Гадаад хэргийн сайд албан ёсоор мэдээллээ. Манай улс тайван замаар ардчиллыг сонгож, 25 жил болсныг олон улс ийнхүү үнэлжээ. Энэ бол бидэнд том боломж мөн хариуцлага нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийн таван суудалд долоон улс нэрээ дэвшүүлсэн. Эдгээр орноос манай улс хамгийн өндөр буюу 192 орноос 172 орны санал авсан байна. Манайхтай БНСУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Филиппин, Киргиз, Пакистан, Лаос гэсэн зургаан орон өрсөлдсөн” хэмээн ярилаа.

НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийн гишүүн болсноор манай улс НҮБ-аас зохион байгуулдаг олон улсын хуралд байнга оролцож, хүний эрхийн асуудлыг тэргүүлж хэлэлцэх үүргийг хүлээлээ. Ингэснээр гадаад харилцаа эрс сэргэнэ. НҮБ-ын гишүүн улс НҮБ-аас дэмжлэг авахын тулд эхлээд бидэнтэй харилцдаг болно гэдгийг Гадаад хэргийг сайд онцолж байлаа. Тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд нэр хүнд өснө. Энэ боломжийг зөв ашиглах нь чухал байгаа юм.

Хуваалцах