Л.Цэцэгмаа: “Хүүгээ төгсөхөөр байраа өгнө дөө”
“Хас Лотто 2” аяны азтан тодруулах сугалаанд оролцож “Их Монгол” хороололд нэг өрөө байрны эзэн болсон Лувсанцэрэнгийн Цэцэгмаа өдгөө Эрдэнэт хотод оршин сууж байна. Тэрбээр барааны лангуу ажиллуулж, ганзагын наймаа хийсээр олон жилийн нүүрийг үзэж байгаа аж. Л.Цэцэгмаа гуайг “Хас Лотто”-гоос байр х
Мэдээллийн алба

“Хас Лотто 2” аяны азтан тодруулах сугалаанд оролцож “Их Монгол” хороололд нэг өрөө байрны эзэн болсон Лувсанцэрэнгийн Цэцэгмаа өдгөө Эрдэнэт хотод оршин сууж байна. Тэрбээр барааны лангуу ажиллуулж, ганзагын наймаа хийсээр олон жилийн нүүрийг үзэж байгаа аж. Л.Цэцэгмаа гуайг “Хас Лотто”-гоос байр хожсон азтан гэж дуулаад таван үг солив. Тэрбээр энэ тухай ярихдаа “Хадгаламжтай болъё доо гэж би олон жил бодсон. Гэвч санаснаа хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрчээ. Харин тэтгэвэрт гарсан хойно бага ч атугай хадгаламж байвал хэрэг болно гэж бодоод 2013 оны эхээр “ХасБанк”-ны Эрдэнэт дэх салбарт хадгаламж нээлгэж байлаа. Гэтэл энэ ондоо байрны азтанаар тодроход эхэндээ ч итгэхэд бэрх байсан. Манайх хоёр хүүтэй, том хүү маань Эрдэнэтэд дээд сургуульд сурдаг, энэ хавар төгсөнө. Харин бага хүү Туркт сурдаг. Түүнийг төгсч ирүүт хотынхоо байрыг бэлэглэхээр зэхэж байгаа” гэв. Ийнхүү Туркт мэргэжил боловсрол эзэмшиж ирсэн нэгэн залуугийн ирээдүйн амьдралын баталгаа нь энэ байр болжээ. Азтай хүмүүс гэж цаанаа л өөр юм даа.
Ө.Сондор


















