Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лабораторийн аргаар шинжлэхэд боом өвчний үүсгэгч илрээгүй

2019 оны 9-р сарын 3-10-ны хооронд боом өвчний байгалийн голомт хяналтын шинжилгээний материалыг Сагсай сумын Битүү гэдэг газраас 14 цэгт газраас 56 хөрс бууцны сорьц,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лабораторийн аргаар шинжлэхэд боом өвчний үүсгэгч илрээгүй
Лабораторийн аргаар шинжлэхэд боом өвчний үүсгэгч илрээгүй. Зураг: МҮОНРТ

2019 оны 9-р сарын 3-10-ны хооронд боом өвчний байгалийн голомт хяналтын шинжилгээний материалыг Сагсай сумын Битүү гэдэг газраас 14 цэгт газраас 56 хөрс бууцны сорьц, 2 сэг зэм, нийт 58 дээж материал, Ногооннуур сумын Улаанчулуут, Таван салаа, Ховд баг зэрэг 16 цэгт газраас 64 хөрс бууцны сорьц, 3 сэг зэм, нийт 67дээж, бүгд 125 нэгж материал дээжлэн 9-р сарын 23-ныг хүртэлх хугацаанд лабораторид нян харах, нян судлал, биологийн аргаар шинжлэхэд боом өвчний үүсгэгч илрээгүй.

Шинжилгээний хугацаанд тус сумдын ард иргэдэд зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар санамж, зурагт хуудас тараан сурталчлав.

Эх сурвалж: Баян-Өлгий Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв

Хуваалцах