Лабораторийн тоног төхөөрөмж гардууллаа
“Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжруулах P53” бүсийн төслийн хүрээнд лабораторийн тоног төхөөрөмж гардууллаа.
Мэдээллийн алба

“Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжруулах P53” бүсийн төслийн хүрээнд лабораторийн тоног төхөөрөмж гардууллаа.
Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoEinitiative) санаачилгатай хамтран “Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг нэгж лабораторуудийг чадавхжуулах ажлын хүрээнд лабораторийн тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд, Био аюулгүй байдлыг хангах үндэснйи хорооны дарга Н.Цэрэнбат, ЭМЯ-ны Дэд сайд, БАБХҮХ-ны гишүүн Л.Бямбасүрэн, ОБЕГ-ын Дэд дарга, БАБХҮХ-ны гишүүн, Хурандаа Б.Ууганбаяр, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, БАБХҮХ-ны гишүүн Б.Туяацэцэг, Европын Холбооноос Монгол Улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Лаборатори, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Ур чадварын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори, Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Мал эмнэлэгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл, Төсөл хэрэгжүүлэх нэгж зэрэг нийт 50 гаруй хүн оролцлоо.
Төслийн хүрээнд ЕХ-ны буцалтгүй тусламжаар нийт 669.397.776.00 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улс хүлээн авах бөгөөд өнөөдөр Инкубатор (Floor Standing Shaking Incubator), Центрипукроторын хамт (Cole-Parmer MPR 115 Advanced Centrifuge Bundle), Соникатор (Sonicator), Термал сайклар (Gradient Thermal Cycler), Биологийн микроскоп, Стерео микроскоп, Гелийн аппарат (Large and mini gel tank) зэрэг 242 сая төгрөгийн өртөг бүхий найман төрлийн 14 лабораторийн тоног төхөөрөмжийг долоон байгууллагад гардуулах ёслол амжилттай боллоо.
Эх сурвалж: ЗӨСҮТ


















