Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лаг, шавар цэвэрлэгээнд 870 хүн ажиллаж байна

Лаг, шавар цэвэрлэх шаардлагатай 12 байршилд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн зам, талбайн цэвэрлэгээний 380 үйлчлэгч,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лаг, шавар цэвэрлэгээнд 870 хүн ажиллаж байна
Лаг, шавар цэвэрлэгээнд 870 хүн ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Лаг, шавар цэвэрлэх шаардлагатай 12 байршилд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн зам, талбайн цэвэрлэгээний 380 үйлчлэгч, СӨХ-ны 320 ажилтан, сайн дурын 20 иргэн, дотоодын цэргийн 150 албан хаагч, нийт 870 хүн ажиллаж байна. Тэд лаг, шавар цэвэрлэх, шуудайлах, шуудайлсан лагийг тээвэрлэх, дундын цэгт хүргэх зэргээр ажиллаж байгаа юм.

Мөн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг ариутган халдваргүйжүүлэхэд Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч тусгай зориулалтын таван автомашин ажиллаж байна. Ийн Нарны зам, Их тойруу, Бага тойруу, Гандигийн гудамж, Баянмонгол, Замын цагдаа, “Алтай” хотхон, Парисын гудамж, Хүүхдийн парк, Дунд гол зэрэг газруудад 12,000 ам метр /м2/ талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ.

Хуваалцах