Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лаос улстай худалдааны чиглэлээр хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Лиан Тикео-гийн урилгаар 2018 оны 01 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд БНАЛАУ-д албан ёсоор айлчлал хийлээ. Айлчлалын үеэр дэд сайд Ж.Саулег

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Лаос улстай худалдааны чиглэлээр хамтран ажиллана
Лаос улстай худалдааны чиглэлээр хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.СаулеБНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд ЛианТикео-гийн урилгаар 2018 оны 01 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд БНАЛАУ-д албан ёсоор айлчлал хийлээ. Айлчлалын үеэр дэд сайд Ж.СаулегБНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд СомдиДуангди, БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, Ойн яамны сайд ноён ЛианТикео нар хүлээн авч уулзав.

Уулзалтын ярианы үеэр дэд сайд Ж.Сауле хоёр орны харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баталгаажуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.СаулеБНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, Ойн яамны орлогч сайд Др. Бүнкуанг Камбүнхөанг-тай уулзалт хийж хоёр улс ХАА, МАА-н гаралтай хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтойг цохон дурдаад, энэ давуу талаа ашиглан Монголоос гүн хөлдөөсөн мах, нөөшилсөн болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд арьс шир тэр дундаа цэргийн гутал, ноос ноолууран бүтээгдэхүүн, Лаосаас барилгын модон хийц, цагаан будаа, жимс, кофе нийлүүлэх худалдааг хөгжүүлэхэд зохих дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тогтов.



Айлчлалын үеэр Лаос- Монголын ЗГХК-ын Лаосын хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд БунгонСихавонг, Лаосын Батлан хамгаалахын орлогч сайд, дэслэгч генерал Пувон Вонгпом зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож тус улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрийн бүсэд орших цагаан будааны Панпет, БНАЛАУ-ын Сиенгхуанг мужийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн “Пүкенг”, “Кангси” компанийн үйл ажиллагаатай танилцсан ба мөн Монгол улсын тусламжаар байгуулсан “Найрамдал” эмнэлэгт зочиллоо.

Дэд сайд Ж.Сауле Лаосын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Инлаван Кеобүнпантай уулзаж хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Дээр дурьдсан хамтын ажиллагааны саналуудыг удахгүй болох Монгол, Лаосын Засгийн газар хоорондын хуралдааны хурлын протоколд тусган хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор талуудын хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох чиглэлээр хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтарч ажиллахыг цохон тэмдэглэв.

Хуваалцах