Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лифт шинэчлэх ажлыг удахгүй эхлүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өчигдөр Баянзүрх дүүргийн СӨХ-ны төлөөллүүдтэй уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лифт шинэчлэх ажлыг удахгүй эхлүүлнэ
Лифт шинэчлэх ажлыг удахгүй эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өчигдөр Баянзүрх дүүргийн СӨХ-ны төлөөллүүдтэй уулзлаа.

Баянзүрх дүүрэгт 433 СӨХ үйл ажиллагаа явуулж байна. СӨХ-дын асуудал Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч байгаа иргэдийн асуудал гэсэн үг. Уулзалтад оролцогчид СӨХ-ны үнэ тариф, орон сууцны дээвэр, фасад шинэчлэх, ТҮЦ цэгцлэх, ажиллагсдын нийгмийн даатгал, засвар үйлчилгээ, гарааш буулгалтын тохижилт, цахилгааны тариф хөнгөлөлт, лифт шинэчлэх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн талаар санал бодлоо илэрхийллээ.

Нийслэлийн зүгээс тулгамдаж байгаа дээрх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тодруулбал, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд лифтийг шинэчлэх ажлыг удахгүй эхлүүлнэ.

Мөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ төсөлд хамрагдахын тулд тухайн байрны оршин суугчид 100 хувь саналаа нэгтгэсэн байх шаардлагатай аж. Мөн газар хөдлөлтийн үнэлгээг хийлгэсэн байх шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас тавьж байгаа зэрэг шийдвэрлэж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер танилцуулжээ.

Хуваалцах