Лифтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна
Лифтийн туршилт, шинжилгээ, үзлэг тооллого хийхэд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Мэдээллийн алба

Лифтийн туршилт, шинжилгээ, үзлэг тооллого хийхэд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дахь "Энканто" хотхонд 10 цагаас эхэллээ. Хуралд МХЕГ, Барилгын хөгжлийн төв, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл, лифт угсрах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, холбогдох төрийн бус байгууллага, аймгуудын Мэргэжлийн хяналт, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл оролцож байна.


















