Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Лхагва гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лхагва гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой
Лхагва гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой. Зураг: МҮОНРТ

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

НӨАТ-ын урамшууллын 2023 оны Аравдугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2023 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Хуваалцах