Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Lumia-ийн хувьсал

Microsoft-ийн Lumia ухаалаг гар утаснуудад гэрэл багатай орчинд авсан зурагны чанарыг сайжруулах шинэ функцийг суулгаж байна. Тодруулбал, Lumia-аар зураг авахад автоматаар хоёр зураг дараалан дарагдах бөгөөд нэг нь flash гэрэлтэй, нөгөөх нь гэрэлгүйгээр авагдах аж.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Lumia-ийн хувьсал
Lumia-ийн хувьсал. Зураг: МҮОНРТ

Microsoft-ийн Lumia ухаалаг гар утаснуудад гэрэл багатай орчинд авсан зурагны чанарыг сайжруулах шинэ функцийг суулгаж байна. Тодруулбал, Lumia-аар зураг авахад автоматаар хоёр зураг дараалан дарагдах бөгөөд нэг нь flash гэрэлтэй, нөгөөх нь гэрэлгүйгээр авагдах аж. Улмаар энэхүү функцийн тусламжтайгаар хоёр зургийг нийлүүлж, хэрэглэгч хүссэн тохиргоогоо хийх боломжтой юм байна. Microsoft-ийнхны зүгээс Lumia загварын гар утсаар авсан гэрэл зургийн чанар Apple, Samsung-ийн утаснуудынхаас хавьгүй илүү гэж Берлинд болсон технологийн шоуны үеэр мэдэгджээ. Гэхдээ IDC байгууллагын тооцоогоор энэ оны II улиралд дэлхийн зах зээлд нийлүүлэгдсэн нийт ухаалаг гар утасны ердөө 2.5 хувь нь Windows Phone үйлдлийн системтэй утсууд байсан аж.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах