Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

М.Энхболд: Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй

Аливаа чуулганы нээлт дээр парламентын тэргүүний хэлсэн үг тухайн парламентын хэрхэн ажиллах толь нь байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Энхболд: Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй
М.Энхболд: Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд индэр дээрээс үг хэлсэн. Түүний үгэнд “сануулъя”, “анхааруулъя”, “шаардлагатай” гэсэн үгс цөөнгүй байсан бөгөөд нам нь олонх болсон парламентын тэргүүний хувьд нэлээд хатуу гэж хэлж болохоор нээлтийн үг байлаа.

Үүн дотор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн нь иргэдийн анхаарлыг ихээхэн татлаа. Тэрбээр энэ талаар “Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, хөрөнгө санхүү зэрэг хүчин зүйлүүдээ сайтар тооцож батлан гаргах шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Аливаа чуулганы нээлт дээр парламентын тэргүүний хэлсэн үг тухайн парламентын хэрхэн ажиллах толь нь байдаг. Тиймээс шинэ УИХ нэг нам хэт олонх болсон гэдгээрээ дулдуйдахгүй харин Засгийн газраа нэлээд шахаж ажиллах болно гэдгээ мэдэгдээд байна.

Хуваалцах