Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.29/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, нууц санал хураалт явуулж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө
М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.29/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, цахим нууц санал хураалт явуулж, 66.2 хувийн саналаар М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд чуулганы хуралдаанд үг хэлсний дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд УИХ-ын тамгыг хүлээлгэн өгснөөр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх энэхүү тогтоолын төслийг энэ сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан.

Тогтоолын төслийн хамт өргөн барьсан албан бичигт УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зуржээ.

Хуваалцах