Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

М-Си-Эс Групп үл хөдлөх хөрөнгийн платформыг австраличуудтай хамтран байгуулна

М-Си-Эс Групп Австралийн Мелбурнд төвтэй “Digital Classifields Group”-тэй(DCG) хамтарч үл хөдлөх хөрөнгийн зарын платформ сайтыг зах зээлд танилцуулахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М-Си-Эс Групп үл хөдлөх хөрөнгийн платформыг австраличуудтай хамтран байгуулна
М-Си-Эс Групп үл хөдлөх хөрөнгийн платформыг австраличуудтай хамтран байгуулна. Зураг: МҮОНРТ

М-Си-Эс Групп Австралийн Мелбурнд төвтэй “Digital Classifields Group”-тэй(DCG) хамтарч үл хөдлөх хөрөнгийн зарын платформ сайтыг зах зээлд танилцуулахаар ажиллаж байна. Энэхүү платформын хөрөнгө оруулалт 1 сая ам.доллар болж байгаа тухай мэдэгдлийг Австралийн DCG компаниас гаргажээ.

DCG компанийн хувьд tanyger.mn үл хөдлөх хөрөнгийн зарын платформ сайт нь дөрөв дахь зах зээл нь болж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Мэтью Кэйр, “Бид зах зээлийн номер нэг тоглогч болж чадах төслүүдэд анхаарлаа хандуулдаг” гэж хэлсэн байна. Энэ жилийн хувьд DCG хоёр зах зээлд хүч түрэн орж буйн нэг нь Монгол болж байна.

Эх сурвалж: www.dealstreetasia.com

Хуваалцах