Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Түмэнбаярын алтан медаль улсын хэмжээнд анхны тохиолдол боллоо

Түүний жинд 59 таеквондоч өрсөлдөж М.Түмэнбаяр хэсгийн тоглолтдоо БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчинг хожиж шигшээ тоглолтод шалгарсан. Аваргын төлөөх тулаанд Японы шилдэг тамирчин Корай Муракамиг хожсоноор жиндээ түрүүлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Түмэнбаярын алтан медаль улсын хэмжээнд анхны тохиолдол боллоо
М.Түмэнбаярын алтан медаль улсын хэмжээнд анхны тохиолдол боллоо. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Чунчон мужид болж буй "Korea open-2017" олон улсын тэмцээнд Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр -58 кг-ын жинд алтан медаль хүртлээ.

Уг тэмцээн нь G2 ангилалын буюу олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог учир дэлхийн 70 гаруй орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Түүний жинд 59 таеквондоч өрсөлдөж М.Түмэнбаяр хэсгийн тоглолтдоо БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчинг хожиж шигшээ тоглолтод шалгарсан. Аваргын төлөөх тулаанд Японы шилдэг тамирчин Корай Муракамиг хожсоноор жиндээ түрүүлэв.

Энэхүү алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд хүртэж буй манай улсын анхны тохиолдол боллоо.

Мөн Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч БНСУ-ын иргэн Хо Ин Ён шилдэг дасгалжуулагчаар шалгарч таеквондочдод давхар баяр болов.

Хуваалцах