Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав

Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаар “Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Дүрэм шинэчлэгдснээр хөтөлбөрийн чиглэлээр төрөлжсөн, төрийн захиргааны төв

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав
“Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаар “Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Дүрэм шинэчлэгдснээр хөтөлбөрийн чиглэлээр төрөлжсөн, төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан магадлан итгэмжлэлийн байгууллагууд байгуулагдаж,магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дангаар хэрэгжүүлж байсан тогтолцооноос эрх бүхий мэргэжлийн байгууллагууд сургалтын хөтөлбөрийн чанарт хараат бус үнэлгээ хийх, олон талт дүгнэлт гаргах тогтолцоонд шилжих юм.

Ингэснээр сургалтын байгууллагын чанарын хяналт , баталгаажилтын үндэсний тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ чанарын хяналтын чиглэлээр мэргэжлийн түвшинд зөвлөн туслах, тэдний ахиц дэвшлийг үнэлж дүгнэх үйл ажиллагаа цогц хэрэгжих юм

Хуваалцах