“Магнай трейд”, “Жаст ойл” компанид 3 тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулна
Тухайн үед ШӨХТГ-аас хоёр байгууллагын энэ үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн торгууль ногдуулсан.
Мэдээллийн алба

“Магнай трейд”, “Жаст ойл” компани шатахуун, дизелийн түлшний үнээ нэг өдөр нэмсэн асуудал 2013 онд гарч байсан. Тухайн үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх компаниудад торгууль ногдуулахаар болсон. Гурван жилийн хугацаанд шүүхээр явсан уг асуудлын шийд гарч, хоёр компанид нийт гурван тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулахаар болсон байна.
Тухайн үед ШӨХТГ-аас хоёр байгууллагын энэ үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн торгууль ногдуулсан. “Магнай трейд”, “Жаст ойл” компани торгуулийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж шүүхэд хандаад байсан юм. Харин гурван шатны шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд шийдэгдсэн тухай газрын дарга Т.Аюурсайхан мэдээллээ.


















