"Майкрософт" компани холимог загварын таблет танилцуулна
"Майкрософт" компани өнөөдөр Шанхай хотод болох технологийн үзэсгэлэнгийн үеэр "Сюрфейс Про" нэртэй холимог загварын таблетаа танилцуулахаар болсон байна.
Мэдээллийн алба

"Майкрософт" компани өнөөдөр Шанхай хотод болох технологийн үзэсгэлэнгийн үеэр "Сюрфейс Про" нэртэй холимог загварын таблетаа танилцуулахаар болсон байна.

Тус таблетийг өмнөх загвартайгаа төстэй болсон гэж шинжээчид үзэж байгаа юм. Харин хүчин чадлын хувьд Интел Процессорын 7-дахь үеийн загварыг өөртөө шингээжээ.
Холимог гэх тодотголыг зүүгээд байгаа энэ таблет нь тусдаа мэдрэгч бүхий үзэг, хулгана, гарыг хүртэл өөртөө багтаасан байна.



















