Македонийн Гадаад хэргийн сайд Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав
Хоёр талын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа Гадаад хэргийн сайд Н.Димитров илэрхийлээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.
Мэдээллийн алба

Македонийн Гадаад хэргийн сайд Никола Димитров Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Д.Батсайханыг өчигдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал солилцжээ. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай Олон талт хэлэлцээрт Македони Улс нэгдэн орох асуудлыг македонийн тал судлан үзэж нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлсэн байна.
Хоёр талын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа Гадаад хэргийн сайд Н.Димитров илэрхийлээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.


















