Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам”-ын төслийн хэлэлцүүлэг болов

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам”-ын төслийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам”-ын төслийн хэлэлцүүлэг болов
“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам”-ын төслийн хэлэлцүүлэг болов. Зураг: МҮОНРТ

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам”-ын төслийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болсон юм. Журмын төсөлд мал төхөөрөх, мал ангилж савлах, мах боловсруулах үйлдвэрлэлд тавих шаардлага, мах хөргөх, хөлдөөх, тээвэрлэх үеийн эрүүл ахуйн шаардлага, мах боловсруулах үйлдвэрийн цэцэрлэгээ, халдваргүйтгэлд тавих шаардлага, мал бэлтгэх, төхөөрөх үйл ажиллагаанд мал эмнэлгийн хяналт үйлчилгээ, худалдааны шатанд тавих шаардлага, мах, махан бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал зэрэг зохицуулалтыг тусгажээ.



"Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам" батлагдсанаар мал төхөөрөхөөс эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх шат дамжлага хяналттай болж, хүн амыг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх бөгөөд махны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн нийтээр дагаж мөрдөх журам гэдгийг хэлэлцүүлэг зохион байгуулагчид онцолж байв.

Хуваалцах