Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Махан бүтээгдэхүүн дэх нянгийн тоо их байна

МХЕГ-ын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад хяналт шалгалт хийжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Махан бүтээгдэхүүн дэх нянгийн тоо их байна
Махан бүтээгдэхүүн дэх нянгийн тоо их байна. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад нийслэлийн хэмжээнд хамрагдвал зохих 52 үйлдвэрээс 9 үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоосон, 5 үйлдвэр байршлаа сольсон боловч мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж бүртгүүлээгүйгээс шалгалтад хамрагдаагүй бөгөөд хиамны 20, мах ангилан савлах 5, гахайн мах утах 4, бууз баншны 3, хагас боловсруулсан бүтээгдэхүүний 3, бусад 3 нийт 38 үйлдвэрт. Харин аймаг, орон нутагт Дархан уул аймгийн бууз баншны 6, хиамны 5, мах, махан бүтээгдэхүүний 1 үйлдвэр аж ахуйн нэгж, Сүхбаатар аймгийн мах махан бүтээгдэхүүний 2 аж ахуйн нэгж, Архангай аймгийн хиамны 1, бууз, баншны 3 нийт 18 аж ахуйн нэгж шалгалтанд хамрагдаж, улсын хэмжээнд нийт 56 үйлдвэр аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Шалгалтын явцад мах, махан бүтээгдэхүүний 25 үйлдвэрийн үйлдвэрлэж буй 21 нэр төрлийн махан бүтээгдэхүүнээс 364 дээж авч 4 лабораторит 858 сорьц шинжлүүлжээ. Үүнээс Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн дэх нянгын тоо стандартад зааснаас их гарчээ. Харин үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт усны дээжийг 3 үйлдвэрээс авч шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан байна.

Ажлын байрны дуу шуугианы хэмжээг “Хүн-Од” ХХК, “Сүбо” ХХК, “Бумбажамбал” ХХК-ийн үйлдвэрлэлийн болон ажилчдын амрах өрөө зэрэг 3 цэгт хэмжилт хийхэд шаардлага хангасан дүн гарчээ.

Түлхүүр үг:хиам мах
Хуваалцах