Махатма Гандийн гудамжнаас Нарны зам хүртэлх замыг пүрэв гарагт түр хаана
Тоноглол хийгдэж дуустал цагдаагийн хоёр албан хаагч болон төмөр замын дохиочид байнга ажиллах юм.
Мэдээллийн алба

Махатма Гандийн гудамжнаас Нарны зам хүртэл барьсан түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажлыг хийх тул 2018 оны 4 дүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Тоноглол хийгдэж дуустал цагдаагийн хоёр албан хаагч болон төмөр замын дохиочид байнга ажиллах юм.




















