МАХН ахмадуудаа хүлээн авч, өргөө цагаан гэр бэлэглэлээ
Олон улсын Ахмадын өдөр ирэх сарын 1-нээр тохионо. Энэ өдрөөр манай улс амхад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж, тэдний өмнө тулгамдаад буй саад бэрхшээл, түүнийг хэрхэн арилгах арга замын талаар бүх нийтээрээ хэлэлцэж, гарцыг эрэлхийлдэг.
Мэдээллийн алба

Олон улсын Ахмадын өдөр ирэх сарын 1-нээр тохионо. Энэ өдрөөр манай улс амхад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж, тэдний өмнө тулгамдаад буй саад бэрхшээл, түүнийг хэрхэн арилгах арга замын талаар бүх нийтээрээ хэлэлцэж, гарцыг эрэлхийлдэг. Тэгвэл энэ ажлын урьтал болгож МАХН өнөөдөр МАХН-ын ахмадын II чуулганыг зохион байгууллаа. Засгийн газар, УИХ-д суудалтай тус намын хувьд ахмад үеийнхэнд чиглэсэн довритой бодлого байх ёстойг хэлж байна. Хэрэв өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй их буугаар бууддаг гэдгийг тэд өвөр зуураа хэлцэж, олон арван ахмадынхаа үнэтэй саналыг зөвлөмжийг авч, цаашдын бодлого шийдвэртээ тусгахаа амалж байсан юм.
Энэ үеэр тус намын дэргэдэх Ардчилал, Шударга ёс Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон явуулдаг хүмүүнлэгийн ажлыг зохион байгууллаа. Тэд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн намын дэргэдэх Ахмадын холбооны судалгаанд үндэслэн жил бүрийн энэ өдөр нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай нэг ахмадад иж бүрэн гэр бэлэглэдэг уламжлалтай. Энэ удаад Хан-Уул дүүргийн өндөр настан Ж.Ирад өргөө цагаан гэр бэлэглэж, өөдлөн дэвжихийн ерөөл өргөлөө.


















