Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАХН Удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөө хийж байна

МАХН-аас Удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөний хүрээнд нийтдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын хорооны удирдах ажилтнууд оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАХН Удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөө хийж байна
МАХН Удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөө хийж байна. Зураг: МҮОНРТ

МАХН-аас Удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөний хүрээнд нийтдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын хорооны удирдах ажилтнууд оролцож байна. Зөвлөлгөөн хоёр хэсэг үйл ажиллагаанаас бүрдэж байгаа бөгөөд өнөөдөр Төрийн ордны Б танхимд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, аймаг, дүүргийн намын хорооны дарга нар хаалттай хуралдлаа. Тэд УИХ, Засгийн газарын үйл ажиллагаа, Шударга ёс эвслийн бүлгийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байгаа бөгөөд намынхаа баримталж буй бодлого, бусад улс төрийн хүчинтэй хэрхэн хамтарч ажиллах талаарх нэгдсэн ойлголтод хүрэхээр зорьж байгаа аж.

Зөвлөлгөөнийг нээж намын дэд дарга, МУ-ын Шадар сайд Д.Тэрбишдагва үг хэллээ. Дараа нь Сайд нар болон УИХ-ын Гишүүдээсээ мэдээлэл сонсч санал солилцсон юм. Хаалттай болсон уг зөвлөлгөөний хүрээнд олон асуудлыг хэлэлцсэн нь нэлээд ширүүхэн болж байгаа гэнэ. Нэгэнт аймаг орон нутаг, дүүргүүдийн бүх дарга, удирдах албан тушаалтнуудаа нэг дор цуглуулсан тул намын дотоод амьдрал болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилт, Засгийн газрын гишүүдийн хэрхэн ажиллаж байгаа талаар гээд нэлээд өргөн цар хүрээтэй зөвлөлгөөн болж байгаа аж.

Удирдах ажилтнуудыг ийнхүү хуралдаж байх хооронд намын гишүүд МАХН-ын төв байранд сургалтад хамрагдсан байна. Сургалтад Удирдлагын академийн дэд профессор, доктор П.Алтанцэцэг, МУ-ын гавьяат хуульч Ц.Шаравдорж зэрэг хүмүүс оролцож лекц уншсан байна. Уг зөвлөлгөөн маргааш мөн үргэлжлэх бөгөөд аймгуудын намын хорооны үйл ажиллагаа, тэдний хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонсч хэрхэн сайжруулж, үйл ажиллагааныхаа цар хүрээг хэрхэн тэлэх талаар ярилцах гэнэ.

Хуваалцах