Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Махны чанар аюулгүй байдлын хяналтыг чангатган ажиллаж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой Комиссын даргын тушаалаар өгөгдсөн үүргийн дагуу ажиллаж байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Махны  чанар аюулгүй байдлын  хяналтыг чангатган ажиллаж байна
Махны чанар аюулгүй байдлын хяналтыг чангатган ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой Комиссын даргын тушаалаар өгөгдсөн үүргийн дагуу ажиллаж байна. Тус газраас “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх” ажлыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө гарган авто тээврийн шалган бүртгэх товчоод болон орон нутгаас нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэж буй мал, махны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд тавих хяналтыг чангатган ажиллаж байна. Мөн хүнсний зах, худалдааны төв, түүхий эдийн захуудад ажиллаж байгаа иргэдэд шүлхий өвчний талаарх мэдээлэл, сэрэмжлүүлэг тараах ажлыг зохион байгуулж байна.

Хуваалцах