Махны экспортыг эрчимжүүлэхээр хэд хэдэн улстай хорио цээрийн протоколоо тохиролцжээ
Мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого цар тахлын өмнөх жил 2018 онтой харьцуулахад 2022 онд 4 дахин буурч 40 сая америк долларт хүрсэн байна.
Мэдээллийн алба

Мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого цар тахлын өмнөх жил 2018 онтой харьцуулахад 2022 онд 4 дахин буурч 40 сая америк долларт хүрсэн байна.
Энэ жил махны экспортыг эрчимжүүлэхээр хэд хэдэн улстай хорио цээрийн протоколоо тохиролцжээ.
Одоогоор БНХАУ, ОХУ, Узбекстан, Казакстан, Кувейт руу тогтмол мах, махан бүтээгдэхүүн экспортлодог.
Харин Азербайжан, Вьетнам, Иран, Киргизстан улсуудтай мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх хорио цээрийн протоколоо тохиролцож, үйлдвэрүүдэд хянан магадлагаа хийж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Махны экспортыг эрчимжүүлэхээр хэд хэдэн улстай хорио цээрийн протоколоо тохиролцжээ


















