Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Махны худалдаа удахгүй эхэлнэ

Малчид малаа нядалж, хөдөө орон нутагт их хэмжээний мах нөөцлөгдөөд байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Махны худалдаа удахгүй эхэлнэ
Махны худалдаа удахгүй эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Малчид малаа нядалж, хөдөө орон нутагт их хэмжээний мах нөөцлөгдөөд байгаа аж. Тиймээс малчдад туслах зорилгоор нийслэлд мах борлуулах цэгvvдийг ажиллуулах чиглэлийг ХХААХVЯ-наас нийслэлд өгчээ. Нийслэлийн хэмжээнд дөрвөн цэгийг сонгож, малчдад махаа борлуулах боломжийг олгохоор болсон байна. Баянгол дvvрэгт “Vлэмж их” ХХК-ийн “Smart” худалдааны төв, Чингэлтэй дvvрэгт “Дэнжийн мянга”, Баянзvрх дvvрэгт “Скай” худалдааны төв, Сонгинохайрхан дvvрэгт “Сvлжмэл” компанийн дэргэдэх Дизайн паркийн гаднах талбайг сонгон мах борлуулахаар болжээ. Одоогоор аймгууд хуваарийг хийж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан, махны худалдааг нээж, 20 хоногийн хугацаанд vргэлжлэх юм байна.

Хуваалцах