Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Махны төрөлжсөн худалдааны долоон цэг ажиллана

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлийн үнээс хямдаар худалдаалах “Саян-Уул” ХХК-ийн санал санаачлагыг нийслэлээс дэмжин дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон гаргас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Махны төрөлжсөн худалдааны долоон цэг ажиллана
Махны төрөлжсөн худалдааны долоон цэг ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлийн үнээс хямд худалдаалах “Саян-Уул” ХХК-ийн санал санаачилгыг нийслэлээс дэмжин дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон гаргасан долоон түр байршилд махны төрөлжсөн худалдааны цэг байгуулахаар болжээ.

Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төв, СХД Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбай, Баянзүрх дүүрэг Шинэ Монгол сургуулийн хойд талд эхний цэгүүдийг байрлуулсан байна. Эдгээр цэгүүдэд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг Хүртээмжтэй хүнс-баталгаат байдал дэд хөтөлбөрийн дагуу Хүчит шонхор захын үнээс 500-1000 төгрөгөөр хямд худалдаалах юм байна.

Түлхүүр үг:Махны төрөлжсөн худалдааны долоон цэг байгуулагджээ
Хуваалцах