Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад салбарыг танилцуулах уулзалт хийлээ

Манай улсын нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг мал аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад салбарыг танилцуулах уулзалт хийлээ
Мал аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад салбарыг танилцуулах уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг мал аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж буй оюутан залууст мэргэжлийн онцлог, үнэ цэн, салбарын талаар мэдээлэл танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн зоо инженер технологи, мал зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуус багш нарын хамт оролцов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах