Мал, амьтны халдварт өвчин буурчээ
2018 онд Хэнтий аймгийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, халдварт боом, галзуу өвчний гаралт өмнөх оноос 70 хувиар буурчээ.
Мэдээллийн алба

2018 онд Хэнтий аймгийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, халдварт боом, галзуу өвчний гаралт өмнөх оноос 70 хувиар буурчээ.
Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн нутаг дэвсгэрт мал амьтны халдварт өвчний гаралт тархалт болон вакцинжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, малын эмийн худалдаалалт, малын шилжилт хөдөлгөөн, мал амьтны гаралтай түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтад хяналт тавьж, тухайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагад сургалт зохион байгуулан, зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол тарааж, 23 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, зөвлөн тусалж ажилласан байна.


















