Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар худалдаа эрхлэгчдэд зөвлөгөө, сэрэмжлүүлэг тараалаа
Хүчит шонхор худалдааны төвд махны нийлүүлэлт, худалдан авах, мал эмнэлгийн дотоод хяналтыг хамтарч дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын
Мэдээллийн алба





Хүчит шонхор худалдааны төвд махны нийлүүлэлт, худалдан авах, мал эмнэлгийн дотоод хяналтыг хамтарч дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс нийслэлийн онцгой комисс, дүүргийн засаг даргаас өгсөн үүргийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дотоод хяналтаа сайжруулах талаар хамтарч шалган худалдаа эрхлэгчдэд зөвлөгөө, сэрэмжлүүлэг тараалаа.Тус өдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дэд хурандаа Д.Цэрэндорж, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн нар 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хүчит шонхор ХХК-ий худалдааны төвд хамтарсан шалгалт хийж, 3 албан тушаалтан, 12 махны худалдаа эрхлэгч иргэдэд ажлын байранд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 20 нэр төрлийн мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, НМХГ, МХЕГ, ЧД дэх МХХ-ээс гаргасан эрсдэлээс сэргийлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай хийх, 50 метр ойр орчны цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, хөдөө орон нутгаас орж ирж малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн машинд гарал үүслийн гэрчилгээг шалган, тайван бүсээс нийлүүлэх, аливаа эрсдэлээс сэргийлж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.


















