Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал болон тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-ноос эхэлнэ

Дорнод аймгийн Засаг даргын А/464 захирамжаар Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд хийхээр болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал болон тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-ноос эхэлнэ
Мал болон тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-ноос эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг даргын А/464 захирамжаар Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд хийхээр болсон байна.

Мал тооллоготой холбогдуулан тооллогыг аймгийн болон сумдын түвшинд байгуулж зохион байгуулах, мал тууварлах, нядлах, малын мах зөөвөрлөхийг дээрх хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хориглох, тавиул мал болон цэвэр үүлдрийн, эрлийз, нутгийн шилдэг омгийн малыг тооллогод бүрэн хамруулахыг сумдын Засаг дарга нарт даалгасан байна.

Мал тооллогын аймгийн комисст Цагдаагийн газар, Хөдөө аж ахуйн газар, Статистикийн хэлтэс болон Дорнод аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан оржээ.

Б.Отгонбавуу

Хуваалцах