Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр

НБ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ
Мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр дэх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Баянзүрх дүүргийн хувьд хориглосон бүсээс мал гаргах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон 8 хороонд нийт 3782 тоо толгой мал байгаа юм. Иймд дүүргийн мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ. Түүнчлэн мал бүхий иргэдийг мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс буюу 20 дугаар хорооны Арцатын аманд суурьшуулах төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Хуваалцах