Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Нийслэлийн мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хооронд байгуулах Санамж бичгийн төсөлд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих санал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хооронд байгуулах Санамж бичгийн төсөлд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих санал тусгах тухай хэлэлцлээ. Улсын хэмжээнд суурьшлын бүсээс мал аж ахуй эрхэлж буй иргэдээ зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлсэн аймаг, хот одоогоор Улаанбаатар хотоос өөр байхгүй юм.

Санамж бичиг байгуулснаар хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж буй мал бүхий иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах, дэмжих ажилд онцгой анхаарч ач холбогдол өгөх онцлогтой юм.

Өөрөөр хэлбэл төсөл бичиж сонгон шалгаруулалтад хамрагдахад нийслэлд мал аж ахуй эрхэлж байсан иргэдийг түлхүү хамруулахад түлхэц болох юм.

Хуваалцах