Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Мал эмнэлгийн үйлчилгээг төр хяналтдаа авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулна

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал эмнэлгийн үйлчилгээг төр хяналтдаа авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулна
Мал эмнэлгийн үйлчилгээг төр хяналтдаа авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулна. Зураг: МҮОНРТ

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, тогтоолын төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоол батлагдлаа.

Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулагдсанаар Мал эмнэлгийн ажил үйлчилгээг төр хяналтдаа авч, олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Шинэ бүтцээр ажиллах Мал эмнэлгийн Ерөнхий газар босоо тогтолцоотой байх бөгөөд дэргэдээ судалгаа, шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулах юм. Мал эмнэлгийн Ерөнхий газар бүх сум дүүрэгт төрийн үйлчилгээг явуулах нэгжтэй байхаар зохицуулагдсан байна.

Хуваалцах