Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого энэ сарын 7-ноос эхэлнэ
Дархан-Уул аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын 2017 оны жилийн эцсийн тооллого уламжлал ёсоор 12 дугаар сарын 07-17-ны хооронд болно.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын 2017 оны жилийн эцсийн тооллого уламжлал ёсоор 12 дугаар сарын 07-17-ны хооронд болно. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр багасгах талаар төрийн бодлого хэрэгжиж байгаатай холбоотойгоор хөдөө аж ахуй, нийгмийн салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд хөдөө аж ахуйн салбарын нарийвчилсан тоо мэдээлэл, хэрэгцээтэй байгаа тул мэдээллийн тогтолцоог анхан шатны нэгжээр бүрдүүлэх шаардлагатай болжээ.
Иймээс тооллогын маягтад малчдын талаарх мэдээлэл, эрчимжсэн аж ахуйтай холбоотой мэдээллийг нэмж тусгасан байна. Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ зэрэгт үндэслэн мал тооллогын өрхийн бүртгэл, мал бүхий өрх, аж ахуйн нэгж, байгууллагын онлайн мэдээллийг сайжруулах, бусад бүртгэлийн сантай холбох, иргэдийн малыг харьяалал харгалзахгүйгээр өөрийн нэр дээр нь тухайн нутаг дэвсгэрт бүртгэх, банкны үйлчилгээнд мал тооллогын мэдээллийг иргэн өөрөө хүссэн тохиолдолд ашиглах боломж олгох зэрэг тодорхой ажлуудыг хийж буй юм байна.


















