Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхлэхэд 7 хоног үлдлээ

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхлэхэд 7 хоног үлдлээ
Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхлэхэд 7 хоног үлдлээ. Зураг: МҮОНРТ

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

Эргэн сануулахад, 2022 оны жилийн эцсийн дүнгээр манай улсын малын тоо толгой 71.1 сая хүрсэн. Тухайлбал адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая толгой мал тоологдсон билээ.
Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг 2023 оны жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах