Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малаа хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүг эрэн хайж байна

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малаа хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүг эрэн хайж байна
Малаа хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүг эрэн хайж байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлага онцгой байдлын байгууллагад тавдугаар сарын 26-ны 00:53 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах