Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малаа хураахаар гараад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Өнгөрсөн шөнө Булган, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт цас орж, бага зэргийн цасан шуургатай байсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малаа хураахаар гараад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ
Малаа хураахаар гараад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө Булган, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт цас орж, бага зэргийн цасан шуургатай байсан. Малдаа яваад сураггүй болсон хоёр тохиолдол гарсныг Онцгой байдлын албанд бүртгэжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 60 болон 40 настай хоёр иргэн 16:00 цагийн орчимд малаа хураана гэж гараад сураггүй болсон байна. Тэднийг 23:00 цагийн үед гэрээс нь зүүн урд зүгт 3 километрт эсэн мэнд байсныг олжээ.

Мөн малаа туухаар гурав хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон байсан Завхан аймгийн Алдархаан сумын 76 настай иргэний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэнийг алга болсон талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь зөвхөн өчигдөр орой холбогдох албаныханд мэдэгджээ.

Хуваалцах