Малаа “Малын индексжүүлсэн даатгал”-д хамруулах малчдын тоо нэмэгдсээр байна
Өнгөрсөн онд 18 мянган малчин өрх 4 сая гаруй толгой малыг МИД-д хамруулсан бол энэ жил 24 мянган малчин өрх 5 сая гаруй малыг даатгалд хамруулжээ.
Мэдээллийн алба

Сүүлийн жилүүдэд малаа “Малын индексжүүлсэн даатгал”-д хамруулах малчдын тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд 18 мянган малчин өрх 4 сая гаруй толгой малыг МИД-д хамруулсан бол энэ жил 24 мянган малчин өрх 5 сая гаруй малыг даатгалд хамруулжээ.
Малчид малынхаа тоо толгойгоос хамааран бог малаа даатгалд илүү хамруулдаг байна. Мөн цаг уурын эрсдэлтэй нөхцөлд байдгаасаа хамаарч аймаг бүр харилцан адилгүй малаа даатгуулдаг гэж Хөдөө аж ахуйн давхар даатгалын Андройтингийн газрын дарга н.Оюунбат ярьж байна.
Даатгалд хамрагдсан малын 41.2 хувийг хонин сүрэг, 48.6 хувийг ямаан сүрэг, 6.7 хувийг үхэр сүрэг, 3.3 хувийг адуун сүрэг, 0.1 хувийг тэмээн сүрэг эзэлжээ. Малчид даатгалд төлөх хураамжаас шалтгаалж даатгуулах малынхаа үнэлгээг зах зээлийн үнээс харьцангуй багаар үнэлж даатгуулдаг байна.


















