Малчдад 6500 тонн өвсийг үнэгүй олгож байна
Нэмж мэдээлэхэд, Булган аймгийн хувьд Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Рашаант, Хишиг-Өндөр, Сайхан суманд өвөлжилт хүндрээд байгаа юм.
Мэдээллийн алба

Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгож байгаа.
Энэ шийдвэрийн дагуу Булган аймагт хуваарилагдсан 100 тонн өвсийг хүлээн авч өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэж, малчдад тараах ажлыг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулжээ. Нэмж мэдээлэхэд, Булган аймгийн хувьд Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Рашаант, Хишиг-Өндөр, Сайхан суманд өвөлжилт хүндрээд байгаа юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


















