Малчдын хүүхдүүдийн хичээлийг сонсдог хэлбэрт оруулав
Алслагдсан сум, багийн малчдын хүүхдүүд аав, ээжийгээ дагаж нүүдэллэн амьдардаг учраас тэдэнд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй тохиолдол олон.
Мэдээллийн алба

Алслагдсан сум, багийн малчдын хүүхдүүд аав, ээжийгээ дагаж нүүдэллэн амьдардаг учраас тэдэнд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй тохиолдол олон. Яг ийм асуудлыг шийдэх зорилгоор Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн банк хамтран алслагдсан хөдөөгийн хүүхдүүдийн бага боловсролыг дээшлүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар үр шимийг нь 6000 гаруй хүүхэд хүртээд байна. Зарим малчин эцэг, эхчүүдийн хувьд өөрсдөө бичиг үсэггүй байх тохиолдлыг харгалзан хичээлийг сонсдог хэлбэрт оруулжээ.


















