Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдын өвс тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлжээ

Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 8000 боодол өвсийг тээвэрлэх асуудлыг компаниас богино хугацаанд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажилласан нь малчдын талархлыг хүлээв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдын өвс тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлжээ
Малчдын өвс тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Тавантолгой Түлш” ХХК-тай хамтран 2023 оны аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд нийслэлийн Багануур дүүргээс өвс тээвэрлэж, орон нутагт хүргэлээ.

Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 8000 боодол өвсийг тээвэрлэх асуудлыг компаниас богино хугацаанд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажилласан нь малчдын талархлыг хүлээв.Тээвэрлэлтийн зардлыг хэмнэснээр малчид сайн чанарын өвс татан авч, нийт 87 малчин өрх хуваарийн дагуу өвсөө хүлээн авлаа гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ.

Хуваалцах