Малчдын зөвлөгөөн болно
Өмнөговь аймаг хоёр жилд нэг удаа малчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн "Малчдын зөвлөгөөн"-ийг хоёр өдрийн турш Даланзадгад хотноо зохион байгуулахаар боллоо.
Мэдээллийн алба

Өмнөговь аймаг хоёр жилд нэг удаа малчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн "Малчдын зөвлөгөөн"-ийг хоёр өдрийн турш Даланзадгад хотноо зохион байгуулахаар боллоо. Арваннэгдүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-ний өдөр үргэлжлэх зөвлөгөөний үеэр:
-Малын бэлчээр
-Нийгмийн асуудал
-Хүн, малын эрүүл мэндийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Малчид иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсож ажил хэрэг болгох онцлогтой бөгөөд 300 малчин оролцуулахаар төлөвлөж хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй адил тэгш байхаар ярилцсан байна.
Зөвлөгөөнд оролцож буй малчдад нэг өдрийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх юм байна.


















